УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар байнгын хорооны болон бүлгийн дэд дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцжээ.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан Шадар сайд, УОК-ын даргаар томилогдсон тул түүнийг бүлгийн дэд даргын албан тушаалаас чөлөөлсөн байна. Ингэснээр МАН-ын бүлэг хоёр дэд даргатайгаар үйл ажиллагаа явуулах болжээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон. Тиймээс түүний оронд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатыг томилох асуудлыг бүлгээр хэлэлцэн, дэмжжээ.
Харин Ж.Мөнхбатын оронд БСШУСБХ-ын даргаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг томилохоор болсон байна.