Цаг үеийн мэдээ

 Иргэний мэдээлэл болон төрийн албан хаагчдын гомдол мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажлын хэсэг, Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар хянан хэлэлцээд Нийслэлийн Дотоод аудитын газрын 3 албан тушаалтан, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 5 албан тушаалтныг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилогдсон болохыг тогтоон, зөрчил арилгуулах хугацаатай үүрэг өглөө.

       Баянгол дүүргийн Засаг дарга, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга, Увс аймгийн Засаг дарга, Хэнтийн аймгийн Норовлин сумын Засаг даргын төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар албан тушаалаас чөлөөлсөн, халсан шийдвэрийг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөн болохыг тогтоож тус тус хүчингүй болголоо.

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөл

Таны сурталчилгаа