Цаг үеийн мэдээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг байгуулжээ. Түүнчлэн тус ажлын хэсэг шинэ тутам байгуулагдан ажиллах Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Засгийн газар, шүүх засаглалын ажлын уялдаа холбоог зохистой хангахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах юм байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ахлана. 

Түүнчлэн шүүхэд очиж буй хавтаст хэрэг, нотлох баримтыг олж цуглуулах ачааг үүрч байдаг мөрдөх албаны үйл ажиллагаанд үнэлэлт өгч, энэ хүрээнд иргэдийн үндсэн эрх, эрх чөлөө зөрчигдөхгүй байх, иргэний халдашгүй эрхийг хангах, эрүү шүүлт тулгах, хуулиас гадуур эрхэнд нь халдахгүй байх үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх, хангах чиглэлээр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулжээ

 

Таны сурталчилгаа