Цаг үеийн мэдээ

Монгол Улсын зэвсэгт хүчний эрхэм хүндтэй албан хаагчид, нөхөр дайчид аа

Монгол эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөт амьдралын тулах багана, түших өмөг нь болсон эрхэм хүндэт Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ өдөр та бид тэртээ 100 жилийн өмнө эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амь насаа үл хайхран тэмцсэн ахмад дайчид, гайхамшигт эх орончдынхоо алдар хүндийг дурсан хүндэтгэж, байгуулсан гавьяа, бүтээсэн түүх, хамгаалсан эх орныг нь үеийн үед эрхэмлэн хамгаалахаа батлан тангараглах учиртай билээ.

Тиймээс ч эдүгээ энх цагийн Монгол Улсын Зэвсэгт хүчин, зэвсэгт хүчний цэнхэр дуулгатан дайчин байлдагч нар маань улс эх орноо батлан хамгаалахын зэрэгцээ дэлхийн энх тайвныг хамгаалах эрхэм үйл болох энхийг сахиулах ажиллагаанд нэр төртэйгээр алба хааж буйд талархаж, бахархаж буйгаа илэрхийлье. Та бүгдийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд өдгөө Монгол Улсыг дэлхийн тавцанд илэрхийлэх нэрийн хуудас болсны зэрэгцээ залуу үеийнхнийг эх орноо, эх дэлхийгээ хамгаалах ариун үйл хэрэгт 

уриалан дуудсан үлгэр дууриал, манлайлал болж буйд дахин талархал илэрхийлье.

Дэлхийг хэрэн халдварласан коронавирусын хүнд үед ард иргэдийнхээ аюулгүй байдал, амь насыг хамгаалах үйлсэд чин сэтгэлээсээ хүчин зүтгэж, дэг журмыг тогтоон барих, халдвар хамгаалалтыг хязгаарлан манах хүнд бэрх үүргийг цастай, бороотой, салхитай, шуургатай гэхгүй хүнд хэцүү бүхнийг үл огоорон биелүүлж буй нийслэлийн цагдаа, цэрэг, онцгой байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий албан байгууллагууд болон нийслэл хотынхоо нийт албан хаагч, ажилтнуудад дахин “Монгол цэргийн өдөр”-ын баярын мэндийг хүргэе. 

Иргэндээ ээлтэй, шударга ёсыг дээдэлж бүтээн байгуулалтыг цогцлоосон ШИНЭ УЛААНБААТАРын төлөөх их үйлсэд цаашид хамтран бүтээх их үйлсэд тань амжилт хүсье. Эх орны цэрэг байх эрхэм үүрэг төгөлдөр оршиг.

Монголын зэвсэгт хүчний яруу алдар бадартугай

Таны сурталчилгаа