Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга Г.Отгонбаатар ажлаа өгөх болсон талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр: "Миний бие БЗД-ийн 26-р хорооны Засаг даргаар 2 жил 4 сарын хугацаанд ажилласан. 2020 оны орон нутгийн сонгуулиар МАН олон болж, Засаг барьж ажиллаж байгаа. Ардчилсан намын үед ажиллаж байсан хороодын Засаг дарга нарыг орон нутгийн сонгуулийн дараа янз бүрийн шалтгаануудаар ажлаас нь чөлөөлсөн. Миний бие 28 хорооноос ганцаараа үлдсэн байсан.

Сүүлийн үед ажил өг, өргөдлөө өг гэсэн шахалтууд их ирсэн. "Ажлаа өг" гэсэн шахалтын дор ажиллахад хүндрэлтэй байлаа. Улмаар энэ сарын 16-нд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Ажлаасаа гарсан хэдий ч хорооныхоо иргэдтэй эргэх холбоотой байна. Бодож санасан ажлуудаа хэрэгжүүлнэ. Засаг даргын үүрэг гүйцэтгэж байгаа хүн маань сонгуульд ялаад ажлаа авсан бол зүгээр байсан. Гэвч намайг ажлаас гаргаж байж өөрийн намын хүнээ томилох зорилго нь харагдаж байна" гэж хэллээ. 

 

 

Таны сурталчилгаа