Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Вакцинжуулалтын ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ хөл хорионы талаарх байр сууриа илэрхийлсэн юм. Коронавирусийн халдвар авсан хүний тоо өдрийн 200 давж халдвар эрчимтэй тархаж байгаа ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогийн “улбар шар” зэрэглэл дээрээ авч болох бүх арга хэмжээг авч эцсийн мөч хүртлээ эдийн засгийг нээлттэй байх байр сууриа илэрхийлээд байна.
Улсын Онцгой Комиссын өчигдрийн хуралдаанаар 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорионы зэрэглэлийг ахиулахгүй байх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэх ёстой билээ.