Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзлаа. 

Ерөнхийлөгч уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны хамтын ажиллагааг бүх түвшинд бэхжүүлэн хөгжүүлэх, ялангуяа, эдийн засаг, худалдааны салбарт урагшлуулахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг Элчин сайдаас хүслээ.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал үүрэгт ажилдаа томилогдсоноос хойших таван сарын хугацаанд Монгол Улс-БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулжээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн тамгын газар

 

 

Таны сурталчилгаа