Цаг үеийн мэдээ

“Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Төсвийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Б.Энх-Амгалан нарын гишүүн санаачлан боловсруулжээ. 

УИХ-ын даргын 2020 оны арван нэгдүгээр сарын 6-ны өдрийн 45 дугаар захирамжаар “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, тогтоолын төслийн хамт өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулж, дээрх гишүүдийг бүрэлдэхүүнд нь томилсон юм. 

Шинэчлэн боловсруулсан дүрминй зорилго нь УИХ-ын гишүүнийг өргөсөн тангарагтаа үнэнч байхад нь туслах зорилготой юм. Дүрмийн төсөл 12 бүлэг 70 зүйл, 31 дэд заалттай байх аж. Дүрмийн төсөлд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан cap хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар тусгасан байна.

Дүрэм батлагдсанаар УИХ-ын гишүүн нь ард түмний элчийн хувьд төр, олон нийтийн итгэлцлийг бий болгох, тэдний итгэлийг хүлээх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэх хөшүүрэг болно гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Таны сурталчилгаа