Цаг үеийн мэдээ

Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр 4 сарын 5-ныг хүртэл халдварын тоо буурахгүй бол хатуу хөл хорио тогтооно гэдгийг хэллээ.

Тэрбээр "Халдварын тоо эрс өсөж байна. Цаашдаа ч өсөх хандлагатай байна. Хатуу хөл хорио тогтоохоос өмнө мэдээлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, эрсдэлтэй үйл ажиллагаанд хязгаарлалт хийнэ. 4 сарын 5-ныг хүртэл тохиолдлын тоо буурахгүй бол хатуу хөл хорио тогтооно. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед жагсаал цуглаан хийхийг хориглосон байдаг. Энэ дагуу шаардлага тавин ажиллаж байна" гэлээ. 

Таны сурталчилгаа