Цаг үеийн мэдээ

С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийн захиалагчтай холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж тайлбар өглөө.

Тэрээр: "2016 оны 3-н сард прокурорт би бичиг явуулж байсан. Яг ид шүүх хурал явагдаж байх үед нь би бүлгийн хурал дээр энэ асуудлыг хөндөж байсан. Дахиад хоёр ч удаа ярьсан. Энд хүний эрх зөрчигдөж байна гэж хэлсэн.

Эрүүдэн шүүсэн бүх ажил Г.Эрдэнэбат, Б.Хурц 2-ын гарын үсэг дээр явагдаж байсан. Энэ бол Ц.Элбэгдоржийн даалгавараар хийгдсэн ажил. Яагаад гэвэл энэ асуудал нууцаар хэлэлцэж байх үед Ц.Элбэгдорж тухайн үеийн "АЮУЛГҮЙН ЗӨВЛӨЛ"-ийн гишүүн байсан. Бүх цаг үед өмөөрсөн. Энэ ажиллагаанд Монголын хуулийн "6" байгууллага бүгд оролцсон.  

2016 оны орон нутгийн сонгуулийн өмнөхөн 9-н сард Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан. Улс төрийн зүтгэлтний аминд халдах гэдэг зүйл ангиар, нотлогдсон гэдэг үгтэйгээр н.Ганхуяг, Б.Булган, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, н.Мартаа нарыг бүлэглэн С.Зоригийн аминд халдсан гэж яллагдагчаар татсан  ч 21-нд нь прокурор батлагдаагүй гэж хэрэг хаагдсан. Ингэж нэг хэрэгт 10-аад хүн татчихаад ихэнхийг нь гаргаад үлдсэн хөдөөний 2 муу ядарсан хүнийг шоронд оруулаад дууссан.

Захиалагчийг би мэдэхгүй, хуулийн байгууллага юу хийснийг би сая хэллээ" гэж хэллээ.

 

 

 

 

 

Таны сурталчилгаа