Цаг үеийн мэдээ

С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийн захиалагчтай холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж тайлбар өглөө.

Тэрээр: "Би 2012 онд Хууль зүйн сайдын ажлаа өгсөн. Харин 2013 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт гүйцэтгэх ажиллагааг хийсэн. Х.Тэмүүжингийн үед. Энэ яргалал явагдах үед би Хууль зүйн сайд байгаагүй.

Тэр үед Тагнуулын газарт байсан Ахлах Дэслэгч цолтой н.Отгонбаатар гэдэг хүнийг Шийдвэр Гүйцэтгэх Хэлтсийн даргаар зориуд тавиад, тэр хүн нь Төв аймгийн шоронгийн подвалыг яргалах зориултаар бэлдэж, ашигласан учир сая ял авсан. 2013 оны 8 сараас хойш жил гаран АТГ-дээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Энэ үед АТГ-ын захирал Б.Хурц байсан. АТГ бол хүн амины хэрэг мөрддөг газар биш хахуулийн хэрэг мөрддөг газар. 

Тэгээд дараа нь 2014 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгууллагдаж Б.Хурц Тагнуулын Ерөнхий Газрын дарга болсон. Ингээд 2015 оноос хойш эрүүдэн шүүх ажил эрчимтэй болсон. 

Анх 2017 онд намайг ажил авахад энэ 2 хүн Тахир соёотод хоригдож байсан энэ бол бүх насаараа хорих ял авсан хүмүүсийн байдаг газар. Бараг жил хөөцөлдөж байж хууль ёсных нь хорих ангид авчирсан. Энэ бол миний хийж чадах зүйл байсан. Тэндээс ходуулах амь насыг нь хамгаалах байсан" гэлээ.

 

Таны сурталчилгаа