Цаг үеийн мэдээ

Хөрсний нуралт, далайн хүчтэй хар шуурга, аянга цахилгаан гээд байгалийн давагдашгүй хүчин зүйл Бүгд найрамдах Энэтхэг улсыг нөмрөх нь. Халдварын гамшигтай байгаа тус улсыг байгаль дэлхий хүртэл цаг уурын байдлаас болж "ниргэж" байгаа нь аймшигтай бас харамсалтай. 

Махараштра мужийн Мумбай хотын далайн эрэг дагуу хүчтай хар шуурга Энэтхэгийн газар нутгаар ойрын хоёр өдөр үргэлжлэх таагүй байдал бий болоод байна. Энэхүү "Тауктай" нэртэй хар шуурга нь Энэтхэгийн баруун эргээд зөрж өнгөрөх төлөвтэй байгаа ч нөхцөл байдал яаж ч эргэх аюултайг цаг уурын судлаачид анхааруулж байна. 

Одоогийн байдлаар 12 хүн амиа алдаж 150 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа талаар Мумбай хотын эрх баригчдийн зүгээр мэдээлэл өгсөн. Цаашид ч үргэлжлүүлэн шилжүүлэх талаар эх сурвалж онцоллоо. Аянга цахилгаантай аадар бороо болон байгалийн гамшигт үзэгдэл болох эрсдэл одоо ч байсаар байгааг BBC цохон тэмдэглэж тэдний өмнөөс "залбирч" эхэллээ. 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/uk-57139989

Таны сурталчилгаа