Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12 дугаар сарын 31-нд Хятадын ард түмэнд хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ, улс орны өмнө шинэ сорилтууд тулгарч байгааг хүлээн зөвшөөрөхийн сацуу чухал ололт амжилтууд гарч буйг онцолсон байна.

“2024 онд Хятад улс олон сорилт бэрхшээлийг даван туулж, гайхалтай амжилтад хүрсэн. ДНБ 130 их наяд юаниас давж, үр тарианы үйлдвэрлэл 1.4 триллион кг давах төлөвтэй байна. Ногоон, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах үйл явц ихээхэн ахицтай байна” гэж Ши Жиньпин хэлсэн байна.

Хятадын удирдагч мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаргасан шинжлэх ухаан, технологийн хэд хэдэн гайхалтай ололт амжилтыг, тухайлбал, далайд судалгаа хийх “Мөрөөдөл” хөлөг онгоцыг бүтээж, “Чанъэ-6” аппарат анх удаа Сарны цаад талаас дээж цуглуулсан зэргийг дурджээ. Түүнчлэн 2024 оны Парисын Олимпод Хятадын тамирчид маш өндөр амжилт үзүүлснийг сайшаасан байна.

Ши Жиньпин мөн Тайванийн асуудлыг хөндөж, “Тайванийн хоолойн хоёр тал дахь Хятадын иргэд бол нэгэн гэр бүл. Хэн ч бидний цусан хэлхээ холбоог тасалж, үндэстнээ нэгтгэх үйл хэргийг зогсоож чадахгүй” гэж тэмдэглэжээ.

Ши Жиньпин дарга мөн ард түмний эв санааны нэгдлээр Хятад улс 2025 онд 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөгөө биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, шинэ ондоо энх тайван, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл дэвшүүлэн үгээ дуусгасан байна.

Таны сурталчилгаа