Цаг үеийн мэдээ

Шинэ оны баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 13:20 цагийн орчимд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн гэрээт хилчид нэгнийхээ аминд хүрчээ. Тодруулбал, хүнсний татан авалт хийж байсан гэрээт цэрэг Ц-гийн хүзүүнд М нь хутгалж амь насыг хохироосон хэрэг бүртгэгдсэн байна. Хэргийг тус аймгийн цагдаагийн газраас мөрдөж шалгаж байгаа юм. 

Хэргийн талаар ХХЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Дорноговь аймгийн Эрдэнэ суман дахь Хилийн цэргийн 0129 дүгээр ангийн 0173 дугаар салбарт хүнсний агуулахад ажиллаж байсан гэрээт хилчин Ц, М нар нь хоорондоо харьцааны зөрчил гаргасан. Улмаар гэрээт хилчин М нь гэрээт хилчин Ц-г хүзүүн тус газар хутгалж амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг боллоо" гэв.

 

Таны сурталчилгаа