2025 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Олон нийтийн үйл ажиллагаа таны анхаарлыг татна. Гэхдээ аль болох далд байж, олны өмнө гарах хэрэггүй. Гэр бүлдээ цаг гаргах, тайван орчинд байх төлөвлөгөө гаргах нь үр дүнтэй. Энэ өдөр санамсаргүй алдаа гаргах магадлалтай. Болж өгвөл алдаагаа тэр даруй засаарай. Уурлах бухимдах хэрэггүй. Тайван байвал бүх юм сайнаар эргэнэ.
Үхэр: Таныг дэмжих нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Арилжаа наймаа хийх бол эрсдэлийг хамгийн их байхаар тооц. Хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах ажилд ахиц гарна. Зарим нөхцөл байдал таныг шахаанд оруулна. Харин хууль дүрэм зөрчихөөс болгоомжил.
Хамтатгах: Хайр сэтгэлийн харилцаа өнөөдөр улам дотно байна. Сайхан санагдсан зүйлд магтаалын үгийг бүү харамла. Таны амжилтын гол үндэс нь өөртөө итгэлтэй байдал байх болно. Согтууруулах төрлийн ундааг бүү хэрэглэ. Тэмцэл өрсөлдөөн танд гэнэтийн нөхцөл тулгасан ч шийдвэр гаргах гэж бүү яар. Буруу алхам хожим маш их саад тотгор учруулна.
Мэлхий: Танд төвөг удсан асуудал удахгүй тодорхой болно. Найз нөхөдтэйгөө тааламжтай харилцаа үүсгэж чадна. Ажлын амжилтад мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг хэрэгжүүлэх нь сайнаар нөлөөлнө. Өнөөдөр та нийтэч зантай бөгөөд олны анхаарлын төвд байх хүсэлтэй байна. Харин ганцаардмал амьдралын хэв маягийг баримталдаг хүмүүс таагүй цаг үеийг даван туулах хэрэгтэй болно.
Арслан: Хэн нэгэнд гомдоллох болон худлаа ярих хэрэггүй. Учир нь таны санаандгүй хэлсэн үг хожим таны эсрэг ашиглагдана. Сэтгэлээ тайвшруулахын тулд цаг нөхцөөж түр аргалсан үйлдэл нь удахгүй танд дарамт авчирна. Өөрийн эрч хүчинд найдах хэрэгтэй. Амлалтаа биелүүлэхийн төлөө хичээн зүтгэ. Энэ цаг үе илүү олон талт үйл ажиллагааг шаардаж байна.
Охин: Ажлын амжилтад бүтээлч үйл ажиллагаа сайнаар нөлөөлнө. Харин бизнес эрхэлдэг хүмүүс жигд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байх болно. Зарим хүмүүс ажлын байрны ашигтай санал хүлээн авах боломжтой. Та өөрийгөө муугүй ур чадвартай гэдгийг мэдэх болно. Ажилдаа бүрэн төвлөрөхөд саад болох хэрэггүй бүхнээс холуур байгаарай.
Жинлүүр: Санхүүгийн асуудал бэрхшээл ихтэй ч боломж байсаар байна. Олон нийтийн болон улс төрийн арга хэмжээнд оролцох шаардлага үүснэ. Ажил хэргийн түншүүд сайхан санал тавина. Таны ухаалаг зан, мэдлэг боловсролын түвшингээс их зүйл хамаарна. Урьд өмнө гаргасан хичээл зүтгэлийн үр дүнг өнөөдөр харна. Хууч өвчин сэдрэх магадлалтай тул урьдчилан сэргийлэх эмчилгээг яаралтай эхэл.
Хилэнц: Эрч хүчтэй байх тул хүссэн зүйлээ хийх эрмэлзэл давамгай байна. Эргэн тойрныхоо хүмүүсийн итгэлийг олбол сэтгэл санаа тань өөдрөг байх болно. Хийж буй ажлаасаа таашаал авах хэрэгтэй. Дарга удирдлагаасаа ямар нэг зүйлийг хүсэж байгаа бол илэн далангүй ярилцаад үз. Танд хэн нэгний тусламж хэрэгтэй байж ч мэднэ. Муу зуршлаа засахгүй бол эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.
Нум: Өөрийн дутагдалтай талуудыг олж харж чадна. Энэ нь хоосон мөрөөдөл, хэрэггүй бодлоос салахад тусална. Өнөөдөр хуучирч хоцрогдсон төлөвлөгөө болон үр ашиггүй харилцаагаа шинэчлэхэд тохиромжтой. Болгоомжтой байхгүй бол муу санаа, хоосон бодол хор болно.
Матар: Хуучин болон итгэл алдсан түншүүдтэй харьцаагаа дахин сэргээхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Сэтгэл хөдлөл давамгайлах өдөр. Зарим хүмүүс тохиолдсон үйл явдлаас болж сэтгэл санаагаар унаж мэднэ. Илүү хүнд байдалд байгаа хүний нөхцөл байдлыг өөрийнхтэй харьцуулан бодож, толгойгоо өөд нь өргө.
Хумх: Өөртөө итгэлтэй хүмүүсийг л аз ивээдгийг санаарай. Сэтгэл зүйгээ азыг өөдөөс нь тосон гүйхэд бэлэн байлга. Амжилтад хүрэх эрмэлзэлтэй хүмүүс ямар ч үед ажил хэргээ хойш тавьдаггүй. Санаа нийлэх хүмүүстэйгээ хамтран ажиллах боломж гарна. Өөрийн ур чадвараа ашиглан санасан төлөвлөснөө хэрэгжүүлэхэд тохиромжтой үе.
Загас: Ажил хэрэгтээ бүх хүчин чармайлтаа гарга. Эрүүл мэндээ анхаарч, өөртөө бодит зорилт тавь. Дур булаам харагдах нь таны амжилтын гол үндэс болно. Амьдралын түвшингөө дээшлүүлэх, хэтийн төлөвөө сайжруулах зэрэг зорилгоор шинэ зүйл сэдэх нь чухал байна. Мөн одоогийн боловсролын түвшиндээ санаа тавина.