Цаг үеийн мэдээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд хийгдэх онцлох 10 ажлыг танилцуулж байна.

- 5G сүлжээ нэвтрүүлнэ. Харилцаа холбоо төдийгүй аж үйлдвэр, эрүүл мэнд, нийгмийн бүх салбарт суурь дэвшил явагдана.

- Төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухаанд суурилсан АI агент нэвтрүүлнэ.

- Монгол Улсын алслагдсан 100 цэгт хөдөлгөөнт холбооны сүлжээ оруулна.

- Төрийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, их өгөгдлийг эргэлтэд оруулна.

- Үндэсний блокчейн технологийг хөгжүүлнэ.

- Монгол Улсын бүх суманд интернэт хурдыг 10 дахин өсгөнө. “Дижитал аймаг – Дижитал хот” хөтөлбөрийг аймаг бүрд хэрэгжүүлнэ.

- Дрон оператор сургалтын төв, нислэгийн туршилтын бүсийн үйл ажиллагааг өргөжүүлнэ.

- Цагийн баталгаажуулалтын систем нэвтрүүлж, тоон гарын үсгийн хэрэглээ, аюулгүй, найдвартай ажиллагаа 100 хувьд хүрнэ. Олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ.

- Кибер аюулгүй байдлыг чадавхыг нэг шат ахиулж, олон улсын эрэмбээр “дэвшиж буй” түвшинд хүргэнэ.

- Инновац, өндөр технологи, гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын үндэсний санг байгуулна.

Таны сурталчилгаа