Цаг үеийн мэдээ

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, бусад хориглосон шатах материал түлсэн, эсэхийг Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, холбогдох байгууллагын давхардсан тоогоор 10 600 гаруй алба хаагч, ажилтнууд 75 044 айл өрх, 4144 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт зохион байгуулж, 11 зөрчил илрүүлжээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДФИ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 30-40 тн түүхий нүүрсийг, мөн хороонд байрлах “БТ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 10 тн орчим түүхий нүүрс хадгалж, түлсэн байна.  Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо, Баянцагааны  есдүгээр гудамжинд байрлах авто засвар нь нам даралтын зууханд нэмэлтээр хориглосон шатах материал (тос, масло), тосны банк, вентлятор тавьж шатаасан.
Мөн  Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын 4 дүгээр гудамжны нийтийн байранд оршин суух иргэн Д.Б нь автомашины ажилласан тос (масло) түлсэн зэрэг зөрчлийг илрүүлж, харьяаллын дагуу Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байна.

Таны сурталчилгаа