Аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, ажлын байр бий болгох, иргэддээ орлого олох боломжийг нээхийн тулд нийслэлд 74 чиглэлийн 9 төрлийн үйлчилгээнд зөвшөөрөл авах шаардлагагүй болгосон.
Одоо хуулиар зохицуулагддаг тусгай зөвшөөрлүүдийг иргэдэд төвөггүй, хүнд суртал учруулахгүй, авлигын эрсдэлээс сэргийлсэн байдлаар олгодог болгохоор ажлын хэсэг ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Аж ахуйн нэгж, бизнесийг дэмжих эхний алхам 74 зөвшөөрлийг цуцлах байсан. Одоо дараа дараагийн арга хэмжээг авна. Тухайлбал нийслэлээс олгодог "тусгай зөвшөөрөл"-үүдийг хэрхэн төвөггүй, чиргэдэлгүй, хуулийн дагуу олгож болох арга замыг судалж байна. Цаашлаад "шаардлагагүй" стандартуудыг хүчингүй болгоно" гэлээ.