Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Хуралдаанаар
-Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
-Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга,
-Дарханы арьс ширний цогцолборын хөрөнгө оруулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай,
-Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний талаар зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.