Цаг үеийн мэдээ

Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны эхний ээлжит шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдаанд БХБЯ-ны харьяа газар хэлтсүүд 2021 оны жилийн эцсийн гүйцэтгэл, 2022 оны эхний долоо хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа. Дээрх ажлуудтай холбоотойгоор газруудаас нэмэлт мэдээллүүдийг өгч, шуурхай хуралдаанаар хэлэлцлээ.  

Хуралдааны төгсгөлд 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар харьяа нэгж, газар хэлтсийн дарга нарт үүрэг чиглэл өглөө. 

Үүнд аймаг, нийслэлийн засаг дарга нартай хийх гэрээг бэлдэх, төслүүдийн төлөвлөлтийг эцэслэх, Хөшигийн хөндийн ерөнхий төлөвлөлтийг ойрын хугацаанд оруулж ирэх, Барилгын магадлалуудад онцгой анхаарч, хөндлөнгийн шалгалт оруулах, үнэлгээний хороодыг яаралтай байгуулах, УИХ болон Засгийн Газарт өргөн барих төслүүдийг яаралтай эцэслэх зэрэг чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм.

Таны сурталчилгаа