Цаг үеийн мэдээ

Шинэ ардчилсан “ҮНДСЭН ХУУЛЬ” батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ан-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр болон бусад удирдлагууд 1992 онд Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 

Жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны өдрийг улс орон даяар тэмдэглэдэг. Ардчилсан нам мөн энэ өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэж Ардчилсан намын депутатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

1992 онд шинэ Үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээрээ 2 удаа, 18 аймгийг 5 бүс болгон бүсчилсэн зөвлөгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын бага хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн 2-р хуралдаанаар улс орны өнцөг булан бүрээс сонгогдсон 430 депутат 2 сар буюу 76 хоногийн турш хэлэлцэж, одоогоос 28 жилийн өмнө нэгдүгээр сарын 13-ны өдөр баталжээ.

Таны сурталчилгаа