Цаг үеийн мэдээ

Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Байнгын хорооны 05 болон 06 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо. Энэ үеэр 

УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг: "Эрүүл мэндийн салбарынхан цаг наргүй ажиллаж байна. Маш их хөрөнгө, мөнгө зарцуулж байгаа. Гэтэл муу нэр нь энд үлддэг байж таарахгүй. Үүнийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танд чанга, хатуугаар хэлмээр байна. Б.Бямбадорж дарга та яамтайгаа учраа олоод, Нийгмийн эрүүл мэндийн төв, нийгмийн эрүүл мэндийн хуулиудаа оруулаад ирэхийн оронд өөр зүйл хөөцөлдөөд, эсвэл янз бүрийн юманд орооцолдоод яваад байх юм. Ажлаа хийвэл хийгээд, хийж чадахгүй бол өгөх хэрэгтэй. Энэ асуудлыг бид тавина. Чаддагт нь өгөөд, шалгуулдаг газар нь шалгуулаад, нэр усаа цэвэрлээд буцаад ороод ирэх хэрэгтэй" гэлээ. 

Таны сурталчилгаа