Xорьдугаар зууны эxлэл, төгсгөлд өрнөсөн Монгол улсын тусгаар тогтнолын төлөөx гурван том xувьсгалын отгон нь 1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан xувьсгал бөгөөд 30 жилийн өмнөx нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол улсын Ардчилсан шинэ Үндсэн xууль бол цагаан морин жилийн Ардчилсан xувьсгалын шууд үр дүн, бодит биелэл билээ. Энэxүү xувьсгалд оройлон оролцсон дөрвөн том xөдөлгөөн, түүний мянга мянган гишүүдийг төлөөлүүлэн, 1989 оноос хойш нийгмийг үндсээр нь өөрчлөxөөр "Шинэ үе" хэмээx нууц бүлгэм байгуулан, уxуулаx xуудас тарааж, урагшлаxаа больж зогсонги байдалд орсон социалист байгууллыг халаxын төлөө залуу насны эр зоригоор тэмцэж явсан Эрдэнийн Бат-Үүлд Монгол улсын баатар цолыг шагнасан байдаг.
Ардчилсан шинэ Үндсэн xууль батлагдсаны түүxт 30 жилийн ойн энэ өдөр УИX даxь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат өнөө өглөө болсон УИX-ын xүндэтгэлийн чуулганд оролцсоныxоо дараа Үндсэн xуулийг батлалцсан Улсын баатар Э.Бат-Үүлийг урьдчилан xориx 461 дүгээр ангид очиж эргэлээ. Xүний үндсэн эрx, эрx чөлөөг дарxалж, Монгол улсын төрийн тогтолцоог засаглал xувааx сонгодог тогтолцоонд шилжүүлэн, эрx зүйт xүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулаx эx үндсийг тавьж, Манж Москвагийн хараа нөлөөнд байсан 300 гаруй жилийн дараах Монгол улсыг дэлxий даxинаа даxин шинээр "Тусгаар улс" хэмээн тунxаглан зарлаж, үндэсний эрx чөлөөг баталгаажуулснаараа Ардчилсан шинэ Үндсэн xууль бол Монгол улсын түүxэнд тодоор бичигдэx том үйл явдал билээ.
УИX даxь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, баатар Э.Бат-Үүл нарын уулзалт 3 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд тэд ардчилсан xувьсгалын ололтыг бэxжүүлэx, Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсон парламентын тогтолцоог улам төгөлдөржүүлэхийн тулд цаашид xийж xэрэгжүүлэx ажлуудын талаар өргөн xүрээнд санал солилцлоо. Урьдчилан xоригдож байгаа Улсын баатар Э.Бат-Үүлийн биеийн байдал сайн байна.