Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Бат-Өлзийн Бат-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: "Ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр Байгаль орчны сайдыг Ерөнхий сайд огцруулсан байна. Энэ бол Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын  бүрэн эрхийн асуудал. Энэ жил утааны асуудал дээр хариуцлагагүй хандсан. Байгаль, Орчны сайд шинээр томилогдоод байгаль орчны эко системийг хамгаалах, ялангуяа утааны нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй. Нийт газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд нэрвэгдсэн. Хөвсгөл далай болон бусад гол мөрнүүд, булаг шандуудыг хамгаалах чиглэлд шинээр томилогдох Засгийн газрын гишүүн маш их анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. Амжилт хүсье" гэлээ. 

Таны сурталчилгаа