УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат дараах мэдээллийг өглөө.
Тэрээр: "УИХ-ын даргад АН, АН-ын бүлэг ямар ч хамаа байхгүй. Шинэ гишүүд маань сандал суудал, дарга цэрэг яриад яваад уучлалт хүсье. АН хуралдаад “Манайх цөөнх байгаа дээрээ авлигатай холбогдсон, хүний гар хөл болсон хүмүүсээ шалгуулъя” гэсэн. Намайг дарга болго. Намын тамгыг өг гэж болохгүй биз дээ. Өргөсөн тангаргаасаа тэгж няцаж болохгүй. Би Бүлгээ удирдаад хуралдаж байгаа. Бүлгийн гишүүд хуралдаа суух үүрэгтэй. УИХ-ын гишүүний ажил нь угаасаа ийм. Цалингаа хасуулж, арга хэмжээ авхуулж таарна. Манай намын гурван гишүүн намаасаа хасагдчихсан байгаа. Хасагдсан гурван гишүүнийг намдаа аль болох буцааж авах гээд хөөцөлдөөд байна" гэв.