Цаг үеийн мэдээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, шинээр томилсон тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Ажлаас чөлөөлөх тухай 

Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзоригийг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг ажлын хариуцлага алдсан учир  албан тушаалаас нь тус тус чөлөөллөө.

Ажилд тохилох тухай

Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг 

Сангийн яамны төрийн нарийн бичгийг даргаар тус яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбатыг

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг 

Байгаль орчин, аялал жуулчлалын төрийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Баттулгыг

ШӨХТГ-ын даргаар МХЕГ-ын дарга Т.Гантулгыг

МХЕГ-ын даргаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны Хууль зүй бодлогын газрын дарга П.Сайнзориг нарыг тус тус томиллоо. 

Таны сурталчилгаа