Цаг үеийн мэдээ

Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өнөөдөр өгсөн.

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр энэхүү үйл явдалд өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр: "Оюу толгой гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний үе шат буюу анхны тэсэлгээг хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө. Дэлхийд айргийн тавд орох технологи бүхий уурхай. 

Оюу толгой төсөл шиг энэ том үйлсийг ганц хүн, ганц нам, ганц далайлтаар бүтээнэ гэж үгүй. Дутууг гүйцээж, дундуурыг дүүргэсэн дүү нартаа, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, түүний Засгийн газрын сайд нар, УИХ-ын эрхэм гишүүд, Оюу толгойд ажиллаж буй бүх хүмүүст гүн талархал илэрхийлье! Монгол Улс маань мандан бадраг!" гэлээ. 

Таны сурталчилгаа