УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг : "Тэтгэврийн доод босго 350 мянган төгрөгийг 500,000 төгрөг болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэх, мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288.000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж шийдэхээр болж байна. Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна. Засгийн газрын зүгээс нэн яаралтай бус зураг, ТЭЗҮ-гүй зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар зарим санхүүжилтийг босгох бодлого барин ажиллаж байна. Нийгмийн бодлогын байнгийн хороо энэ асуудлаар Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдад үүрэг чиглэл өгсөн. Үүн дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тэтгэвэр, тэтгэмжийг нэн яаралтай нэмэгдүүлэх чиглэл Засгийн газарт өгсөн нь ихээхэн түлхэц боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганаа маргаашнаас эхлүүлэх захирамж ч гаргалаа" хэмээн өөрийн цахим хуудастаа мэдээллээ.