Цаг үеийн мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар энэ оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Сар шинийн баярын өмнө ахмадууд маань сайхан мэдээтэй шинэ сараа угтаж байгаад баярлаж байна. Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлыг дэмжиж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеэ мэдэрч Тэтгэврийг нэмэх асуудлаар Засгийн газарт үүрэг, чиглэл өгч шуурхай шийдэж байгаад баяртай байна. Би харин УИХ-ын гишүүдээсээ ичиж байна.

Өмнө бид төсөв хэлэлцэх үеэр нухацтай Ээлжит бус чуулганаар яаран сандран биш, өөрсдөө манлайлал үзүүлэн ээлжит чуулганы төсөв батлах үеэр тооцоо судалгаатайгаар нухацтай шийдэж болох байсан. 

УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний өмнө тулгамдаж байгаа ноцтой хүнд асуудлыг хамгийн түрүүнд барьж авч шийдэх үүрэгтэй хүмүүс юм. 

Б.Пүрэвдорж гишүүн болон АН-ын гишүүд чуулганы танхимаас олон удаа ярьж хэлж байсан хэдий ч тэтгэврийн сан даахгүй, дараа нь нэг мөсөн хэлэлцэнэ гэх мэт шальдар булдар шалтгаануудыг тоочин цаг их алдсан.

Энэ асуудлыг нэг хүний саналаар биш өөрсдийн толгойтой, байр суурьтай, нухацтай шийдэх боломж бүрэн байсан"

Таны сурталчилгаа