Цаг үеийн мэдээ

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд А.Ариунзаяа цагаан сарын бүх нийтийн амралттай  холбоотой асуудлаар өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийллээ. Тэрээр: "Стандарт бус нөхцөл байдалд ерөнхий зарчим баримтлах нь зүйтэй гэж үзэж байна.

Монголчууд Цагаан сараар 3 хоног амардаг. Үүнийгээ Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, бүх нийтийн амралтын өдрийн жагсаалтад оруулсан байдаг. Цагаан сарын шинийн 1, 2, 3.

Энэ жил Шинийн 3 гэж байхгүй, харин Шинийн 4, Шинийн 4 гэж хоёр дөрвөнтэй гэж бурхан шашны холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа нь жил бүр тохиодоггүй, “стандарт бус” нөхцөл байдал.

ЦАГААН САРААР ГУРВАН ХОНОГ АМАРНА. 

Засгийн газар өдөр хоног зөөхгүй. Угаасаа ч өдөр зөөдөг заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаагүй.

Ирэх жил хэрэв Шинийн 2 гэж байхгүй гэсэн ч зарчим баримтлах нь зөв гэж үзэж байна" гэжээ.

Таны сурталчилгаа