Монгол ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: "Хөгжлийн банкинд үүссэн нөхцөл байдал ихээхэн хүнд нөхцөлд шилжсэн байгаа нь нэг л компаний жишээн дээрээс тод харагдаж байна. Боломжтой мөртлөө зээлээ төлдөггүй төлүүлэх арга хэмжээ аваад шүүхэд хандахад шүүхдээд хэдэн жил болно тэр хооронд хүү, алданги нь зогсонги байдалтай болж нөгөөдүүл чинь бас л үнэгүй мөнгө хэрэглэнэ.
Хөгжлийн банкны өр төлбөр үүссэн нөхцөлийг арилгуулах зорилгоор ард иргэд, УТН, ИНБ, ХМБ-уудыг хамтарч ажиллахыг уриалж байна" гэв.