Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Монгол Ардын Намын 35 дугаар Бага хурлаар хорооны гишүүд болон Хяналтын хорооны гишүүдийг сонгов.

Тодруулбал, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны бүрэлдэхүүнийг 279 гишүүнтэй байхаар тогтож, хорооны гишүүдийг дүүрэг бүрээр нууц санал хураалтаар сонгон баталлаа.

Ийнхүү сонгогдсон гишүүдэд Нийслэлийн Монгол Ардын Намын 35 дугаар Бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлж, нийслэлийн намын байгууллагын үйл ажиллагааг дэмжин, шинэ шатанд гаргаж идэвх санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо.

Нийслэлийн Монгол Ардын Намын Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг мөн нууц санал хураалтаар сонгон батлав. Ингэхдээ нууц санал хураалтад хамгийн олон санал авсан 11 гишүүнийг Хяналтын хорооны гишүүнээр баталлаа. Тус хороонд нийслэлийн намын байгууллагын хэмжээнд Монгол Ардын Намын дүрмийн хэрэгжилтийг мөрдлөг болгон хэвшүүлж, хяналт тавьж ажиллахыг  үүрэг болгосон юм.

Таны сурталчилгаа