УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийг хэлэлцэж байна. Өнгөрсөн баасан гарагт энэ оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн юм. Өнөөдөр хоёр дахь хэлэлцүүлгийг хийн батална.
Эдгээр төслийг хэлэлцсэн тухай Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Тэтгэвэр, тэтгэмжийг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх вэ?
Энэ онд ахмадуудын тэтгэвэр болон тэтгэмжийг нэмнэ. Үүнд 637 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ эх үүсвэрийг дараах байдлаар зохицуулахаар энэ оны улсын төсвийн тухай хуульд зохицуулжээ.
-Зураг төсөв нь батлагдаагүй, хөрөнгө оруулалтын төслүүд (Богд Зонхова гэх мэт)
-2021 онд Нийгмийн даатгалын сангийн орлого төлөвлөснөөс 322 тэрбум төгрөгөөр давж биелснийг зарцуулна.
Дараах зардлыг танана:
Эрүүл мэнд, онцгой байдал, халамж, тэтгэвэр тэтгэмж, цалин, зээлийн хүүгээс бусад зардлыг 15 хувиар бууруулна.
Төрийн байгууллагуудын урсгал зардлыг б3 тэрбум төгрөгөөр бууруулна.
Гадаадын зээл тусламжийг бууруулна.
Хамгийн доод 350 мянган төгрөгийн тэтгэмжийг 68 мянган хүн авч байна.