Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзжээ.

Уулзалтын үеэр ноён Ши Жиньпин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дотнын мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг Л.Оюун-Эрдэнэд хүссэн байна.

"Монголын талын цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгийн хөгжил, ардын амьжиргааг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн"

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, "Хятад Монгол хоёр орон уул усаар залгалдсан найрсаг хөрш. Хятад Монголын харилцааг сайтар хамгаалж хөгжүүлэн, тогтвортой байлгах нь хоёр орны язгуур ашиг сонирхол, алс хэтийн ашиг сонирхолд нийцэх юм.

Хятадын тал элэгсэг дотно, найрсаг, хүртээмжтэй, багтаамжтай байх үзэл баримтлалын дагуу Монгол Улстай харилцаа хөгжүүлэхийг баримталсаар ирж, Монголын талтай хамтаар хоёр орны харилцан итгэлцсэн, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахыг хүсэж байна гэжээ.

Түүнчлэн тэрбээр "Хятад Монгол хоёр талаараа харилцан тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, тус тусын сонгосон хөгжлийн замналыг хүндэтгэж, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхлыг хүндэтгэж, Хятад Монголын харилцааны хөгжлийн зөв чиглэлийг баримтлах хэрэгтэй. Монголын талтай дээд зиндааны хэлхээ холбоогоо баримталж, төр гүрнээ засах туршлагаас харилцан суралцаж, хоёр орны харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахад Хятадын тал бэлэн байна.

Хоёр орны засгийн газрын хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлж, эртхэн бодит үр дүнд хүргэхийг хүсэж байна. Сүүлийн хоёр жил Хятад Монгол цар тахлын эсрэг хамтран ажиллаж, баялаг үр дүнд хүрч, сайн үнэлгээ аван, хоёр орны ард түмний найрсаг сэтгэлийг гүнзгийрүүлсэн байна. Хятадын тал Монголын талтай үргэлжлэн цар тахалтай хамтран тэмцэж, Монголын талын цар тахлын эсрэг тэмцэл, эдийн засгийн хөгжил, ардын амьжиргааг сайжруулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Хоёр талаараа жинхэнэ олон талт үзлийг санаачилж, олон улсын шударга ёсыг хамгаалан, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй" гэжээ.

"Монгол Улсын цар тахал хамгийн хүнд үед вакцинаар тусламж үзүүлсэн Хятад улсад чин сэтгэлийн талархал илэрхийлье"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн Ши Жиньпин даргад өгсөн дотнын мэндчилгээг уламжилсан байна. Тэрбээр хэлэхдээ, Хятадын тал цар тахлын хүнд байдалд Бээжингийн өвлийн олимпыг товлосон хугацаанд нь зохион байгуулж, дэлхий нийтийн цар тахлыг даван туулах итгэл зоригийг эрчилсэн байна.

Олимп бол хүн төрөлхтний энх тайван эв нэгдлийн бэлэг тэмдэг, биеийн тамир спортыг улс төржүүлэхийг Монгол Улс эрс эсэргүүцнэ. Монгол Улсын цар тахал хамгийн хүнд үед вакцинаар тусламж үзүүлсэн Хятад улсад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Сайн хөршөө алтаар ч солихгүй. Хятад улс бол Монгол Улсын алтаар ч солихгүй сайн хөрш.

Хятадын хөгжил Азийн үнийн тухай үзэлт соёлыг дэлхий нийтээрээ чухалчлах болгосон байна. Хятадын хөгжлийн хурдны тэргэнд сууж, Хятадын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Монгол Улс бэлэн байна. Монгол Улсын шинэ хөгжлийн бодлогыг “Бүс ба Зам” санаачилга, Хятад улсын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөтэй уялдуулж, Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гарган, Монгол Хятадын харилцааг хөрш орнуудын солилцоо, олон улсын харилцааны үлгэр жишээ болгоход Монголын тал бэлэн байна гэжээ.

Мөн тэрбээр МАН-ын даргын хувиар ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд дахин баяр хүргэж, ХКН-ын 20 дугаар их хурал амжилттай болохыг ерөөсөн байна. Мөн ХКН-тай хамтаар нам хоорондын солилцоо, төр гүрнээ засах туршлага солилцоогоо эрчимжүүлэхийг хүсжээ.

Эх сурвалж: Mongol.cri.cn

 

Таны сурталчилгаа