Цаг үеийн мэдээ

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийсэн. Мэдэгдлийн үеэр Хөгжлийн банкны асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад: "

• Хөгжлийн банкийг татан буулгахгүй, дампууруулахгүй. Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн зээлийг төлөхгүй.  ЭКСИМ банкны жишгээр ажиллуулна.

• Хөгжлийн банкнаас зээл аваад зориулалтын дагуу ашигласан, төсөл нь Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан ААН-үүд бий. Цар тахлын улмаас эргэн төлөлт нь бага хугацаагаар тасалдсан бол Засгийн газраас хэвийн зээл гэж үзнэ. Баялаг бүтээгчдээ дэмжиж, хамтарч ажиллана.

• Улс төрийн нөлөө ашиглан зээл аваад зээлээ зориулалтын бусаар өөр зүйлд зарцуулсан тохиолдлууд бий. Хөгжлийн банкийг ийм байдалд хүргэсэн хүмүүст хуулийн дагуу хатуу арга хэмжээ авна. Нэр бүхий 15 голлох зээлдэгчийг хуулийн байгууллагаар шалгуулж байна" хэмээн хариуллаа. 

Таны сурталчилгаа