УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр бүх гишүүдэд хандан ард түмний өмч хөрөнгийг зүй бусаар зарцуулж, улс орны хөгжлийн боломжуудыг үгүй хийсэн байж болзошгүй байгаа тул Хөгжлийн банкны асуудлаар хуулийн дагуу УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах саналд нэгдэхийг уриаллаа. Үүссэн асуудлыг зүгээр шуугиад өнгөрөх биш, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хяналт шалгалтыг ил тодоор Их хурлын түвшинд тавьж шийдвэрлэх тал дээр хамтран ажиллаж, ард түмний элч төлөөлөгчийн хувьд ард түмний хяналтыг хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа уг албан бичигт онцлон дурьдсан байна.