Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдээс Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулж байна.
Тэрээр: “ Манай улсын хувьд "Алсын хараа 2050"-д иргэн бүрийг 2 жил тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах бодлого тусгасан байдаг.
Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, тогтмол хамрагдах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн, сайжруулна гэж тусгасан байдаг. Харамсалтай нь манай улсын иргэдийн идэвх сул байдаг тул үзлэг шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо 10 хувиас илүү гардаггүй, хангалтгүй байна.
Тиймээс Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгаад байна. Энэ хүрээнд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэдийг үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлнэ" гэлээ.