Цаг үеийн мэдээ

Монголын Ардчилсан холбооны  зөвлөгөөн өнөөдөр /2022.02.18/ болж байна. Уг зөвлөгөөнд 21 аймгаас хүрэлцэн ирсэн гишүүд, МоАХ-г үүсгэн байгуулсан гишүүд, дэмжигчид цуглаад байна. Уг зөвлөгөөнөөр МоАХ-д тулгамдаад буй асуудлыг хэлэлцэж, МоАХ-ын тавдугаар их хурлыг зохион байгуулах эсэхийг шийдвэрлэх юм. 

Ардчилсан холбооны 32 жилийн түүхэн хугацаанд удирдаж явсан дарга нар үгээ хэллээ. Энэ үеэр АН-ын дарга, МоАХ-ны 7 дахь дарга С.Эрдэнэ МоАХ-ны гишүүдэд хандаж  хэлсэн үгэндээ “Ардчиллын бий болгосон зүйлийг хамгаалах үүрэг бол МоАХ-ын үүрэг” хэмээн онцоллоо. “Энэ улс оронд хэмжээ хязгааргүй эрх дархыг эдэлж байгаа эрх баригчдын үйл ажиллагааг хязгаарлаж чадах цорын ганц байгууллага бол МоАХ гэдгийг хэлье. Би АН-ын даргын үүргийг гүйцэтгэж байгаа. 1990 оноос эхлээд улс төрийн бус байгууллага тодотголтой ганц байгууллага МоАх байсан. МоАХ-чууд бид сэрэх цаг болсон. Бид унтаж ханалаа. Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, бүхий л эрхийг булаагаад авчихлаа. Бүхий л эрхийг хаах гэж оролцож байна. АН улс төр бодлогын түвшинд ажиллах ёстой. Гэхдээ өнөөдөр ажиллах боломж тун хомс байна. Намайг элдвээр хэлж байдаг. Хоёр жил гаран ноцолдож байж АН баруун төвийн үзэл баримтлалтай болсон. УДШ-д бүртгүүлж чадсан. Үүний төлөөсийг хангалттай төлсөн. 2017 онд Х.Баттулга АН-аас нэр дэвшиж ерөнхийлөгч болсон. Харамсалтай нь Х.Баттулга ардчиллын хайрыг даагаагүй. 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж чадсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулж чадсан бол өнөөдөр нөхцөл байдал өөр байх байлаа. Нийт эрхэм журмын нөхдөдөө хэлэхэд авч гээхийн ухаанаар хандаж, хэн нэгнийг битгий тахин шүтээрэй. МоАХ-ыг би гайхаж байна. Нэг хүнийг дагаад мөлхөөд, эрх баригч намын даргын зөвлөх хийж байгаа хүнийг шүтээд байгааг гайхаж байна. Үнэт зүйл хаана байна вэ. Ардчилал шударга ёс хаачсан бэ. Баастай бурхан толгой дээрээ залах байсан бол 1990 оны хувьсгал хийх хэрэг юу байсан юм бэ. 2007 онд Х.Баттулгад МоАХ-ын тамгыг шилжүүлж өгсөн. 15 жил МоАХ юу хийсэн бэ. Бид монголчуудынхаа төлөө сайн сайхныг эхлүүлсэн. Монгол оронд ардчилал үзэл санааны ялалтыг зуун хувь байгуулж чадсан” гэлээ.

Таны сурталчилгаа