Ардчилсан намаас долоо хоног бүрийн Пүрэв гарагт зохион байгуулдаг 4/11 хэвлэлийн бага хурал болж, Хөгжлийн банк болон Ардчилсан намын тамгатай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
АН-ын Хуулийн зөвлөх Г.Батбаяр: "Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн С.Эрдэнэд олгосон Ардчилсан намыг хүчингүй болгох, мөн Ц.Туваанд хадгалагдаж байсан гэх тамгыг хүчингүй болгосон захиргааны актыг сэргээх маргаан жил гаруй хугацаанд шүүх дээр болсон. Энэ асуудал 2022 оны хоёрдугаар сарын 16-нд тамгыг олгосон болон хүчингүй болгосон захиргааны актуудыг түдгэлзүүлэх хүсэлтийг эцэслэн шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон. Энэ хүрээнд Ц.Туваанд байгаа тамгыг ашиглах боломжгүй болсон ч гуравдугаар сарын 3-нд намын шинэ даргыг томилох Дотоод сонгуулийн хорооны сунгааг зарлаж байгаа нь хууль зөрчиж байна. Тийм учраас бид Авлигатай тэмцэх газар хандах эрхийг нээж өгсөн. Бид хүлээцтэй хандаж ирсэн. Улсын дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Сахилгын хороонд өгсөн" гэв.