УИХ-ын гишүүн Ж.Батжаргал тойрогтоо ажиллах үеэрээ Төв аймгийн Архуст суманд шинээр ашиглалтад орж буй дотуур байрны үйл ажиллагаатай танилцлаа.
Төв аймгийн Архуст суманд 40 ортой шинэ дотуур байр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдан, ашиглалтад орж малчид, тариаланчдын хүүхдийн нийгмийн баталгаа хангагдан, тав тухтай орчинд сурч боловсрох боломж бүрдлээ.
Хуучин байр нь 1984 онд баригдаж, 1990 оноос хойш 25 ортой дотуур байрын зориулалтаар ашиглагдаж ирсэн бөгөөд нүхэн жорлонтой юм. Шинэ дотуур байрын хувьд сүүлийн үеийн чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан, тасаг бүртээ ариун цэврийн өрөө, душтай гэдгээрээ давуу тал, тав тухтай юм.
Шинэ байрын тохижилттой холбогдуулан сум, орон нутаг, сургуулийн удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтийг БШУ-ны сайдад уламжлан, 15 нэр төрлийн 31,2 сая төгрөгийн үнэ бүхий тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал шийдвэрлүүлэн өгчээ.