Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдааны үеэр /2022.03.02/ МУ-ын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийг түүний хэвлэлийн Төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

1. Олон улсын нөхцөл байдлын эмзэг цаг үед гадаад бодлогын харилцаа, хамтын үйл ажиллагааг зөвхөн нэг цонхны бодлогоор буюу ГХЯ-аар дамжуулна,  

2. Үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, Төрийн албан тушаалтан, албан хаагчид ямар нэгэн сэтгэл хөдлөлд автсан шийдвэр гаргахгүй байх, 

3. Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, мөн олон улсад шинээр үүсэж буй эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах цогц арга хэмжээг боловсруулж ҮАБЗ-д танилцуулах 

4. Дараа дараагийн улсуудаас иргэдээ татан авах нөхцөл байдал үүсч болзошгүй тул эдгээр ажлын бэлтгэлийг хангахыг ГХЯ-д тус тус үүрэг болгожээ. 

 

Таны сурталчилгаа