Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” гэж заасан байдаг. Энэ дагуу УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр (2022 оны 03 дугаар сарын 15) эхэллээ. 

Энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 18 хуулийн төсөл оруулсны дотор Шилэн дансны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухай хууль, жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, тэтгэвэрийг ханшийн өөрчлөлттэй уялдуулан индексжүүлэх тухай, тэтгэвэрийн дундажийг 7 биш, 5 жилээр тооцдог болох зэрэг хуулийн төслүүд багтжээ.

Таны сурталчилгаа