Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
• Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилт,
• Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн талаар авах арга хэмжээ,
• Хүүхдийн өвчлөлийн нөхцөл байдал, тусламж үйлчилгээний хүрэлцээ, орны нөөцийн талаар,
• Иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай,
• Хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих тухай зэрэг нийт 42 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.