Цаг үеийн мэдээ

Авлига, албан тушаалын хэд хэдэн хэрэгт нэр холбогдсон атлаа хэрхэн шийдэгдсэн нь мэдэгдэхгүй байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон хэргийг эрх бүхий байгууллагууд хэрхэн шалгаж, хуулийг хэрхэн хэрэгжүүлж, иргэдийн санал гомдлыг барагдуулж байгаад хяналт тавьж ажиллахыг МоАХ-ноос шаардав. Энэхүү шаардлагаа МоАХ-ны дарга Д.Монголхүү өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбатад гардуулан өглөө. 

Тэрээр УИХ  хууль санаачилж, батлахаас гадна хяналт тавих үндсэн үүрэгтэй учраас шаардлагаа УИХ дахь намын бүлгүүдэд хүргүүлж байгаагаа хэлэв. Мөн цагдаа, тагнуул, АТГ-ын удирдлагуудад энэхүү шаардлагаа хүргүүлж байгаагаа мэдээллээ.

May be an image of 2 people, people sitting, people standing and indoor

May be an image of 3 people, people sitting and people standing

Таны сурталчилгаа