Элэгний Д вирусийн халдвартай иргэдээ эмчилгээнд хамруулах ажлын явцын талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Монгол улсын Засгийн газарт асуулга тавилаа. Тэрээр: "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.2-т “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний үр ашиг, өгөөж, хүртээмжийг нэмэгдүүлж, элэгний Д вирусийн халдвартай иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулна гэж Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дугаартай тогтоолоор баталсан.
Иймд энэхүү ажлын явцын талаар бодитой мэдээлэл авч, Эрүүл мэндийн яам энэ чиглэлээр ямар санал, санаачлага гарган ажиллаж буй талаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх болно" гэлээ.