Цаг үеийн мэдээ

Бодибилдинг Фитнессийн спортоор хичээллэгч шинэ залуу үеэ дэмжих, тэднийг ирээдүйн нэр алдартай  тамирчин болгох үүд хаалгыг нээж өгөх, эв нэгдэл спорт-олимпизмын үзэл санааг сурталчлан дэлгэрүүлэх, хүн амын сонирхол, бодит хэрэгцээнд нийцсэн биеийн тамир, спортын үйл ажиллагаа, бие бялдрын боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, бодибилдинг фитнессийн спортыг олон нийт иргэдийн зөв амьдралын хэв маяг, эрүүл аж төрөх ёсны хэрэглээ, ажиллах чадварыг дээшлүүлэх хэрэглүүр болгох зорилготой "ИРЭЭДҮЙН МИСТЕР 2022" 25 дахь удаагийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах Бодибилдинг фитнессийн тэмцээн 2022 оны 5 дугаар сарын 7-нд зохион байгуулагдах гэж байна. 

"ИРЭЭДҮЙН МИСТЕР 2022" 25 дахь удаагийн бодибилдинг фитнессийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн нийт 8 төрөлд 16 ангиллаар зохион байгуулагдана. 

 

Таны сурталчилгаа