Цаг үеийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга, сайд Ц.Нямдорж мэдээллээ. 

Тэрээр: "Хөтөлийн цемент шохойны үйлдвэрийг 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр Бейсмент компанид шилжүүлсэн. 2021 онд гэрээний хугацаа дуусах байсан. Гэтэл 2015 онд өртэй нь хувьчлах шийдвэр гараад энэ компани хувьчлагдсан. Өнөөдрийн байдлаар эзэн ч байхгүй болсон. 2011 онд концессын гэрээ байгуулах үед  Бейсмент компани гэрээ байгуулсан. 2015 оны 10 сарын үед хувьчлагдсаны дараа Бейсмент гэж ганц хүнтэй компани татан буугдаж Хөтөл гэдэг нэр авсан. Хувьчилж авсан хүн нас барсан. Нас барсны дараа өв залгамжлагчид нь авахаас татгалзсан. Ингээд өнөөдрийн байдлаар эзэнгүй болсон байдалтай байна. Хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа. Хувьчлал явуулахад хууль зөрчсөн байна. Хувьчлалын дараа ч  гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Хувьчилсан шийдвэрээ хүчингүй болгох санал ирсэн. Энэ дагуу санал боловсруулаад яамдаас санал аваад 2015 онд Засгийн газрын тогтоол гарсан. Хувьчлах зүйлийн жагсаалтад 15-д Хөтөлийн цемент шохойны үйлдвэр гэж орсон. Тэр заалтыг хүчингүй болгох шийдвэр гарч байна. Үүний дараа ТӨХ хуралдаж гаргасан шийдвэрээ давхар хүчингүй болгоно. Хүчингүй болсны дараа энэ компанийн цаашдын хувь заяаны асуудлыг ТӨХ авч үзнэ. 

Энэ компани өмнө нь 50-иад сая долларын зээлтэй байсан. Энэ зээлийг Хөгжлийн банкнаас авсан. 61 сая долларыг Худалдаа хөгжлийн банкнаас өмнө нь авсан зээл гаднаас авсан зээлэнд шилжүүлээд дуусгасан" гэлээ. 

Таны сурталчилгаа