Цаг үеийн мэдээ

Монголын үндэсний олимпын хороо, Монголын үндэсний олимпын академи, Биеийн тамирын багш нарын холбоотой хамтран “Сурагчдын бие бялдрын хүмүүжил ба Олимпын боловсрол” сэдэвт илтгэлийн уралдааныг биеийн тамирын багш нарын дунд зохион байгуулав. Уралдааны бүтээлийг гуравдугаар сарын 1-нээс хойш авсан бөгөөд нийт 27 хүн материалаа ирүүлсэн байна. Шилдэг бүтээлийн эздийг өнөөдөр шалгаруулж, шагналыг нь гардуулан өглөө. 

Уралдааны дүн

1. С.Ганчимэг /Эрдмийн ундраа цогцолбор сургууль/ - “Хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон өнөөгийн нөхцөл байдал ба багш, сурагчдын идэвхтэй дасгал хөдөлгөөн” илтгэл 

2. Д.Анхзаяа, Д.Сумъяа /Эрдмийн хөтөч цогцолбор сургууль/ - “ЕБС-ийн биеийн тамирын багшийн ажлын онцлог, ачаалал, үнэлэмжийг илрүүлэх нь” илтгэл

3. Ц.Алтанцэцэг, С.Мөнхдэлгэр, Ц.Алтан-Өлзий /29-р сургууль/ - “Сонсголын бэрхшээлтэй суралцагчдын бие бялдрын хөгжлийн ялгаатай байдал, онцлог” илтгэл.

20-р сургуулийн багш Б.Цагаанцэцэгийн “Ковид-19 цар тахал ба хүүхдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний чадварт нөлөөлж буй хүчин зүйлс” илтгэл тусгай байрт шалгарав.

Таны сурталчилгаа