Цаг үеийн мэдээ

“Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт Рави Кумар, хүрэл медальт Бажранг Пуния, “Нур-Султан-2019” ДАШТ-ий мөнгөн медальт Деепак Пуния гэсэн Энэтхэгийн шилдэг эрэгтэй бөхчүүд ирэх сард Улаанбаатарт болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ. Энэтхэг улсын бөхийн холбоо тэдэнд давуу эрх олгож улсын аварга болсон бөхтэй халз барилдуулж ялсан нь Азийн аваргад оролцох байсан юм. Тэгвэл халз барилдаан өчигдөр болж 57 кг-д Рави Кумар Аман Харианаг цэвэр, 65 кг-д Бажранг Пуния Рохитыг 4:2-оор, 86 кг-д Деепак Пунья Винод Кумарыг 6:0-ээр тус тус ялав. 

Бусад жинд Мангал (61 кг) , Навеен (70 кг), Яаш Тушир (74 кг), Балиан Гоурав (79 кг), Вики Чанар (92 кг), Сатюварт Кадиан (97 кг), Анируд Гулиа (125 кг) тус тус Улаанбаатарын дэвжээнд зодоглоно.

Таны сурталчилгаа