Цаг үеийн мэдээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулж байна. Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалан явуулж байна. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой 20 улстөрчийг зарлалаа.

1. Х.Баттулга / МУ-ын Ерөнхийлөгч асан/ - Хөтөл ХХК, ТОСК-Шинэ яармаг төсөл 

2. Н.Алтанхуяг / УИХ-ын гишүүн/ Кью Эс Си ХХК

3. С.Бямбацогт / УИХ-ын гишүүн/ Вестерн холд ХХК 

4. Г.Амартүвшин / УИХ-ын гишүүн/ Вертекс майнинг ХХК 

5. Х.Ганхуяг / УИХ-ын гишүүн/ Вертекс майнинг ХХК 

6. Г.Дамдинням / УИХ-ын гишүүн/ Вертекс майнинг ХХК 

7. М.Билэгт / УИХ-ын гишүүн асан/ Ачлал трейд ХХК, Монлаа ХХК 

8. А.Сүхбат / УИХ-ын гишүүн асан/ Түгээмэлтүмэн хишиг ХХК

9. Ц.Шаравдорж / УИХ-ын гишүүн асан/ Шанхмайнинг ХХК 

10. Ч.Сайханбилэг /Ерөнхий сайд асан/ Хөгжлийн банк, Хөтөл ХХК, Кью Эс Си ХХК 

11. Б.Ундармаа / УИХ-ын гишүүн асан/ Капитал банк, Монгол эм Импекс концерн ХХК 

12. Ц.Гарамжав / УИХ-ын гишүүн асан/ Монполимет ХХК 

13. Д.Хүрэлбаатар /ҮАГ-ын дарга асан/ Эрд хул ХХК 

14. Ш.Лхамсүрэн /ЗТХЯ-ны дэд сайд асан/ Мондулаан ХХК 

15. Н.Номтойбаяр / УИХ-ын гишүүн асан/ МАК цемент ХХК

16. С.Пүрэв /Сангийн дэд сайд асан/ Энсада истерн ХХК 

17. Б.Элдэв-Очир / УИХ-ын гишүүн асан/ Изинис Эйрвэйз ХХК

18. Б.Хурц / ТЕГ-ын дарга асан/ Изинис Эйрвэйз ХХК 

19. Н.Батбаяр /ЭЗХ-ийн сайд асан/ Хөгжлийн банк 

20. Л.Энх-Амгалан / УИХ-ын гишүүн/ Монгема ХХК 

Таны сурталчилгаа